
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагт товлосон юм. Гэвч шүүгдэгч Д.Жаргалсайхан нь Ковид-19 халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй,
шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг нь Ковид-19 халдварт халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй,
шүүгдэгч Ш.Ганхуягын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус нотлох баримтын хамт ирүүлжээ.
Тиймээс шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг ирэх сарын 03-ны өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулав. Ингэхдээ шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл