Ээжтэйгээ маргалдсан гэх 15 настай охин ГАЛТ ТЭРГЭНД дайруулжээ


 

Ээжтэйгээ маргалдсан гэх 15 настай охин ГАЛТ ТЭРГЭНД дайруулжээ

 

Цагдаагийн байгууллагад өчигдөр (2021.10.28) 22:10 цагийн үед ... дүүргийн ... дугаар хорооны орчимд буюу "Төмөр замын 510 дугаар километрын 6-р зуутад галт тэргэнд дайруулсан хүн байна” гэсэн дуудлага, мэдээлэл иржээ.

Хэргийг шалгахад, тус хорооны оршин суугч, 15 настай эмэгтэй Чойр-Улаанбаатар чиглэлийн ачааны 2651-р галт тэргэнд дайрагдаж, нас барсан болох нь тогтоогдсон байна.

Шалгалтын ажиллагаагаар урьдчилсан байдлаар амь хохирогч ээжтэйгээ маргалдаад, гэрээсээ гарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.