Бага зардлаар Улаанбаатар хотыг түлшээр хангах боломж бий


Бага зардлаар Улаанбаатар хотыг түлшээр хангах боломж бий

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн агаар орчны бохирдлын төслүүдийн удирдагч Д.Ихбаяр нар өчигдөр “Таван толгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс барьж ашиглалтад оруулсан зүүн бүсийн үйлдвэр үйлдвэрлэлийн горимд ажиллаж эхэлсэн бөгөөд өдөртөө 1,000 гаруй тонн шахмал түлшийг үйлдвэрлэж байна. Энэхүү үйлдвэрийн давуу тал нь түлшээ газан бойлуур ашиглаж, усыг уур болгох байдлаар боловсруулах технологитой. БНСУ-ын уг технологийг нийт зургаан шугамд суурилуулсан бөгөөд, шахмал түлш богино хугацаанд чийгээ хаяж, шууд савлагаанд шилжүүлдгээрээ давуу талтай. Мөн орчны тоосжилт, агаарын бохирдлыг багасгах үүднээс бутлуурын хэсгийн байгууламжийг газрын дор 9 метрийн гүнд байгуулжээ.
Зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНСУ-ын Jeil machinery компани нийлүүлсэн байна. Тус компанийн удирдлагууд эдгээр өдөрт тус үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн технологийн горимын тохиргоотой танилцан, зааварчилгаа өгч байгаа юм.
Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн хугацаанд тус компанийн инженер технологийн ажилтнууд манай улсад ирж чадаагүй байсан юм.
Улмаар арванхоёрдугаар сарын эхээр БНСУ-аас Jeil machinery компанийн инженер, технологичид ирж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, технологийн горимыг үйлдвэрлэлийн жигд ажиллагаанд шилжүүлэх талаар монгол инженерүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа аж.
ni6z3g_260636208_1043283436507535_608996339233337298_n_h450 Бага зардлаар Улаанбаатар хотыг түлшээр хангах боломж бий
nikn0w_city-council-mn-img-163775678210_h450 Бага зардлаар Улаанбаатар хотыг түлшээр хангах боломж бий
ydume1_260310107_601679904314511_4546868533074281235_n_h450 Бага зардлаар Улаанбаатар хотыг түлшээр хангах боломж бий
crlz9u_259819348_2985571675037413_1278916822664739551_n_h450 Бага зардлаар Улаанбаатар хотыг түлшээр хангах боломж бий
m7fkbi_259955624_2611975478935129_7903137098195798893_n_h450 Бага зардлаар Улаанбаатар хотыг түлшээр хангах боломж бий
 
Зүүн бүсийн үйлдвэр ирэх сардаа багтан үйлдвэрлэлийн жигд горимд бүрэн шилжиж өдөрт 3,500 орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр зорьж байна.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь технологийн хувьд сайжирсан. Мөн үйлдвэрлэсэн түлшийг хатаах, савлах үйл явцыг богино хугацаанд шийдэж буйгаас гадна бүтээгдэхүүний бат бөх байдал сайжирна. Ингэснээр түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх асуудал ч давхар шийдэгдэнэ” гэлээ.
Мөн тэрбээр Таван Толгой Түлш компанийн баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэхтэй холбоотой асуудалд “Цаашид зүүн бүсийн үйлдвэр дээр гурван шугам нэмж байгуулбал баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэснээс бага зардлаар Улаанбаатар хотыг түлшээр хангах боломж бий болно” хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.