"Тавантолгой түлш" компани энэ өвөл нийслэлийн хэмжээнд 171 мянга гаруй өрх, зарим аж ахуйн нэгжийн хэрэглээнд 582 мянга 900 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Тус компанийн баруун үйлдвэр нь сард 93 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Зүүн бүсийн үйлдвэрийнхээ ажилчдын хотхон (оффис, дотуур байр, гал тогоо, халуун ус, цахилгаан, дулааны эх үүсвэр)-ыг бүрэн ашиглалтад оруулсон байна. Харин шахмал түлш үйлдвэрлэх зургаан шугам суурилуулах ажил ажил нь 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ.
Сэтгэгдэл