УИХ-ын чуулган хуралдаж байна. Чуулганы хуралдаанаар Монгол Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Улмаар гишүүдийн олонхи нь тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ.
Уг тогтоолын төсөлд:
- Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83 тэрбум 6673 сая 494 мянган төгрөгөөр Оросын талын хувь хэмжээг ижил хэмжээгээр нэмэгдүүлэх,
- "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд Монголын талаас шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулан "Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-наас тус нийгэмлэгт олгосон "МОН-П1”, "МОН-П2” дугаартай зээлийн үндсэн төлбөрийн авлагаас шилжүүлэн тооцох замаар бүрдүүлэх,
- "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг Оросын талтай тохиролцсон тохиолдолд тус нийгэмлэгт олгосон "МОН-П1”, "МОН-П2” зээлийн үлдэгдлийг "Монголбанк”-ны 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн албан ханшаар төгрөгт шилжүүлж, уг өдрөөс хойш тооцогдсон хүү, алдангийн төлбөрийг чөлөөлж, дүрмийн санг нэмэгдүүлэхээс бусад зээлийн үлдэгдэл төлбөрийг "Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-нд төлөх хуваарьтай уялдуулан 2021-2025 онд багтаан төлүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгах гэжээ.
Сэтгэгдэл