“УБТЗ” НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛСӨН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН АСУУДЛЫГ УИХ ШИЙДНЭ


 “УБТЗ” НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛСӨН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН АСУУДЛЫГ УИХ ШИЙДНЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 1998-2015 оны хооронд төлсөн дизелийн түлшний онцгой албан татвар болох 73.8 тэрбум төгрөгийг тухайн жилүүдийн улсын төсвөөс суутган тооцох талаар УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхээр болов.
Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулах зорилгоор авсан МОНП-1, МОНП-2 хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс дизелийн түлшний онцгой албан татвар болох 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцох асуудлыг мөн УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтлоо.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.