“Оюу толгой”-н ТУЗ гүний уурхайд зориулж, 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилт баталжээ


 

 

Монголын Засгийн газартай хийж буй хэлэлцээрт нааштай үр дүн гарсан талаар Туркойз Хилл Ресурс компани мэдэгджээ. Тодруулбал, "Оюу толгой" компанийн ТУЗ гүний уурхайн төслийг үргэлжлүүлэхэд шаардлагатай санхүүжилтээс тодорхой хэсэг болох 75 сая ам.долларыг баталсан хэмээн зарлав.

Ингэснээр төслийн хоёр дахь шат буюу гүний уурхайн бүтээн байгуулалт зогсолтгүй үргэлжлэх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын дунд хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ хэмээн үзэж байна.

Цаашид гүний уурхайн бүтээн байгуулалтад хэрэгтэй төсвийг батлах шийдвэрийг ойрын хугацаанд хийх шаардлагатай бөгөөд нааштай шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа талаар Туркойз Хилл Ресурс мэдэгдэлдээ дурджээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.