Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар оюутан, сурагчдын улирлын амралтын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар Боловсрол8 шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "12 дугаар сарын 18-наас ЕБС-ийн сурагчдын амралт эхэлнэ. Сурагчдыг ирэх долоо хоногт танхимаар, үлдсэн долоо хоног нь цахимаар хичээллээд амраах шийдвэр гаргалаа. Амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй. Харин оюутнуудын хичээлийг 12 дугаар сарын 10 хүртэл танхимаар оруулаад амраана. Үүнээс хойшхи зарим шалгалтыг цахимаар авах шийдвэр гаргасан. Зайлшгүй танхимаар авах шаардлагатай шалгалтыг хоёрдугаар сард буюу хичээл цуглахаар авна. Цэцэрлэгийн хувьд, улирлын амралт гэж байдаггүй. Гэхдээ Ковид19-ийн нөхцөл байдлаас хамаарч 12 дугаар сарын 10-наас хойш нэг сарын хугацаанд цахим горимд шилжүүлж болзошгүй гэсэн хувилбар яригдаж байна. Эцсийн шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гарагт гаргана" гэлээ.
Сурагчдын амралтын хуваарь:
Нэгдүгээр улирлын амралт:
1-12 дугаар ангийн бүх сурагч арванхоёрдугаар сарын 21-нээс 2022 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хичээл орно.
Хоёрдугаар улирлын амралт:
1-12 дугаар ангийн бүх сурагч 2022 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас гуравдугаар улирлын хичээл орно.
Зуны амралт:
1-3 дугаар ангийнхан 2022 оны тавдугаар сарын 28-ныг дуустал хичээллээд зуны амралт эхлэх бол 4-5 дугаар ангийнхан 2021 оны зургаадугаар сарын 5-н хүртэл хичээллээд зуны амралт нь эхэлнэ.
6-12 ангийнхны хувьд 2022 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 4-н хүртэл шалгалтаа өгөөд амрах хуваарьтай байна.
БШУЯ-наас сурагчдын амралтын хуваарийг халдварт өвчний тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран хоёрдугаар улирлын амралтыг нэгдүгээр улирлын амралт дээр нэмж шилжүүлэх зохицуулалт хийж болохоор баталсан байна.
Сэтгэгдэл