ХСҮТ-ийн эмч нар иргэнийг зодож, хэл амаар доромжилсон хэрэгт холбогджээ


ХСҮТ-ийн эмч нар иргэнийг зодож, хэл амаар доромжилсон хэрэгт холбогджээ

 

Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар иргэний биед халдаж, хэл амаар доромжилж, автомашиныг нь эвдсэн асуудал үүсэж, хохирсон иргэн гомдол гаргажээ. Тодруулбал, 11-р сарын 22-ны өдөр замын түгжрэлд зогсож байсан автомашинд хоёр иргэн орж ирж, үйлчлэхийг шаардсан бөгөөд иргэн "такси биш" гэхэд ийнхүү ёс бус авирласан гэдгийг гомдолдоо дурджээ. 
Уг хэргийн дагуу ХСҮТ-ийн эмч нартай уулзахад "та нар өвдөхөөрөө гоншигоноод ирнэ дээ" хэмээн басамжилсан гэжээ. 
Тухайн иргэн өмнө нь нурууны мэс засалд орж байсан учир гэмтэл нь сэдэрч, өвчин орсон байгаа аж. 
 
https://tsahiur.mn/n/s/5464


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.