ЭРЧҮҮДИЙН ЗҮРХ СЭТГЭЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУЛААДАГ ЗУРХАЙН 3 ОРД. ТЭДНЭЭС ХАРЦАА БУРУУЛЖ, СЭТГЭЛЭЭ ТАТАЖ АВАХ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ!


 
Эмэгтэй хүн сэтгэл татам харагдахын тулд бүхнийг хийх шаардлагагүй. Үүнд гоо үзэсгэлэнтэй байх, дэлхий дээрх хамгийн амттай хоол хийх эсвэл гүнж болж, эрчүүдийн зүрх сэтгэлийг татах гэх мэт зүйлс багтана. Эдгээр зурхайн ордуудын хувьд, зүгээр л өөрийнхөөрөө байхад л хангалттай бөгөөд энэ нь тэднийг байгалиасаа сэтгэл татам харагдуулдаг байна. 

3-р байр – Жинлүүр Жинлүүр бол гайхалтай нигүүлслийг сэтгэлдээ тээдэг, бүрэн боловсорсон эмэгтэй хүн юм. Тэд хэрхэн сайхан хувцаслах болон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг маш сайн мэддэг. Эрчүүд эдгээр эмэгтэйчүүдэд ховсдох өвөрмөц чадвар байдгийг баталсан бөгөөд үр дүнд нь, эрэгтэй хүн мансуурч, тогтворгүй болдог байна. Тэд бол биеэ даасан бүсгүйчүүд юм. Жинлүүрийн ордод төрсөн эмэгтэйчүүд адал явдалд дуртай, романтик харилцаанд тааламжтай ханддаг учраас эрчүүдийн сонирхлыг маш ихээр татдаг. Эрчүүд үргэлж энэ ордын эмэгтэйчүүдийн араас хөөцөлддөг. Тэдэнд гоёмсог бэлэг өгөх болон бүх дэлхийг өлмийд нь дэвсэхэд ч бэлэн байдаг. Гэхдээ Жинлүүрийн ордын эмэгтэйд энэ бүх зүйл огтхон ч хэрэггүй. Хэдийгээр тэр тав тух болон тансаг байдалд дуртай боловч, түүнд хөөрхөн санагдахгүй бол тэр ямар ч баяныг амьдралдаа оруулж ирэхгүй.
2-р байр – Хумх Хумхын ордын эмэгтэйчүүд ухаалаг бас сэтгэл татам. Тэд ярилцахад үнэхээр хөгжилтэй хүмүүс. Эдгээр эмэгтэйчүүд оройг тэр чигт нь романтик байдлаар өнгөрөөх бодолгүй байдаг. Тэд бас тийм ч ичимхий биш, ямар үед биеэ яаж авч явах ёстойгоо сайн мэддэг. Тэд эхний, хоёр дахь эсвэл гурав дахь болзооны дараа ч гэсэн эрэгтэй хүнийг гэртээ урьж, кофегоор дайлахгүй. Халдашгүй байдал нь эрчүүдийн сонирхлыг татдаг. Хумхын ордын эмэгтэйчүүдийн байгаа байдал нь эрчүүдийн харааг булаана. Тэд зорилготой, бүтээлч бас гайхалтай зөн совинтой. Түүгээр ч зогсохгүй тэд орон дотроо маш их туршлагатай. Эрчүүд аз жаргалыг мэдрэхийн тулд, тэдний төлөө юуг ч хийхээс буцахгүй.
1-р байр – Охин Энэ эмэгтэй бол нууцлаг нэгэн бөгөөд түүний арга эвийг олох тийм ч хялбар биш. Тэр бол жинхэнэ эмэгтэй хүн бөгөөд хэрэв түүний дургүйг хүргэвэл, дийлдэшгүй эмэгчин бар болж хувирна гэсэн үг. Охины ордын эмэгтэйчүүд нямбай, цаг баримталдаг болон үргэлж төгс төгөлдөр харагддаг. Та тэднийг хэзээ ч дутуу арилсан хумсны будаг, угаагаагүй үстэй байхыг нь харахгүй. Тэд хамтрагчдаа байгаа бүхнээ зориулж, бүх зүйлд сэтгэл хангалуун байхад нь тусалж дэмждэг. Эхлээд тэд тогтвортой харилцаа үүсгэхийн тулд, сайн гэргий байхыг хүсдэг. Охины ордын эмэгтэй эр нөхрөө байнга дэмжиж, бүхий л цаг хугацаанд туслахыг эрхэмлэдэг. Тийм ч учраас энэ ордын эмэгтэйчүүдийг алттай зүйрлэх нь бий. Хариуд нь эрчүүд тэдний төлөө юугаа ч зориулахад бэлэн болсон байдаг.
Эх сурвалж: xopom.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.