Өмнөд Солонгосын хошин урлагийн жүжигчин, бизнесмэн, 60 настай Юү Тон амьдралдаа нийт 8 удаа гэрлэсэн бөгөөд сүүлийн хоёр удаад Монгол бүсгүйтэй гэрлэжээ. Түүний 7 дахь гэрлэлт 2004 онд болж Жаргал хэмээх Монгол бүсгүйтэй гэрлэсэн байна.
Тухайн үед Солонгосын хэвлэл мэдээллийхэн Юү Тон-ын амьдралыг ихээхэн сонирхож байсан тул уг гэрлэлтийнхээ талаар хэлэхдээ өөрийн эхнэр Жаргалыг 19-тэй хэмээн хэлж байсан ч 15 настай болох нь мэдэгдсэн юм. Энэ нь Монгол насаар 14-тэйд тооцогдоно. Хосууд дундаасаа нэг хүүхэдтэй гэнэ.
Харин 2017 онд Солонгосын хэвлэлүүд дахин түүний талаар онцлох болсон бөгөөд тэрээр энэ удаа Жаргалаас салж дахин нэг Монгол бүсгүйтэй амьдрал зохиох болсноо дуулгажээ. Жүжигчин энэ гэрлэлтээ түүний амьдралын сүүлийнх нь байх болно гэж "The Fact” сайтад ярьсан байна. Хосууд Юү Тоны төрсөн хот болох Бусанд хуримаа хийж байв.
Тэрээр Солонгосын "Star Tv”-д өгсөн нэгэн ярилцлагатаа: "Монголын охид их эр.т бэл.гийн харилцаанд ордог. Тэд хэдэн ч хүнтэй сууж, салсан хамаагүй яг л Европ шиг байдаг. Та Монголд очоод хэдэн ч настай байсан хамаагүй 17-18 нас.ны эхнэр.тэй болж болно. Надад чадал байгаа болохоор удахгүй дахиад нэг 19 настай Монгол охи.ныг эх.нэрээ бол.гон авахаар болсон” хэмээн ядруухан Монгол гэрт авхуулсан нэгэн охины зураг үзүүлсэн байна.
Юү Тон 1987 онд анх удаа кинонд тоглож, 1990-ээд оны кино, дэлгэцийн олон уран бүтээлд оролцсон юм. 19 настайдаа анх Солонгос бүсгүйтэй гэрлэсэн Тон тэр бүсгүйгээсээ гурван удаа салж, гурван удаа гэрлэсэн гэдэг. Дараа нь дахин хоёр удаа гэрлэхдээ өөрөөсөө 20 насаар дүү бүсгүйг сонгож байжээ. Эцэст нь тэр Монгол бүсгүйчүүдэд татагдах болж 48 насандаа 15 настай Монгол бүсгүйтэй гэр.лэж охинтой бол.сон юм.
.
Сэтгэгдэл