Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит дүүргийн Иргэдийн спортын IX их наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр буюу 2021 оны 11 сарын 27-ны өдөр дүүргийн Спортын ордонд эхэллээ. Спортын их наадмын нээлтийн ажиллагаанд дүүргийн 21 хорооны спортлог иргэдийн төлөөлөл оролцлоо.
Коронавирусын /ковид-19/ цар тахлын үед авч хэрэгжүүлж буй нийслэл, дүүргийн Онцгой комиссын шийдвэрийг даган хэрэгжүүлж халдвар хамгааллын дэглэмийг сахин, заалны цэвэрлэгээ үйлчилгээ ариутгалыг хийн, спорт заалны 50%-ийн дүүргэлттэйгээр иргэдийн наадмаа зохион байгуулж оролцогчдоос вакцины бүрэн тунд /III тун/ хамрагдсан байх шаардлагыг тавин хэрэгжүүлэн ажиллаж байна. 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд дүүргийн Иргэдийн наадмын Сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж 11 хорооны 200 гаруй иргэд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.



Сэтгэгдэл