Галапагосын бүлэг арлуудын хамгийн том Исабела арлын Вольф галт уул идэвхжиж, дэлбэрч эхэлжээ.
Туйлын ховор, өвөрмөц төрлийн амьтдаараа алдартай Галапагосын арлуудыг харьяалдаг Эквадорын Геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр, галт уулын дэлбэрэлтийн улмаас 3.8 мянга хүртэлх метрийн өндөрт хийн үүл тогтож, үнс нурам цацагдан, галт уулын өмнөд болон зүүн өмнөд сугаар халуун хайлмаг урсаж эхэлжээ. Галт уулын ойр орчим суурин газар байхгүй гэж тус хүрээлэн онцолсон байна.
Исабела арал дээр 2009 онд бие даасан төрөл зүйл хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн ягаан игуан амьдардаг. Дэлхий дээр 500 орчим ягаан игуан байдаг ба эдгээр нь Исабела арлын зургаан том галт уулын нэг болох Вольф галт уулын ойр орчим амьдардаг байна.
Вольф галт уул нь 30 гаруй жил унтаж байгаад 2015 онд идэвхжин, дэлбэрч байжээ.
Сэтгэгдэл