ВЕЗУВИЙ ГАЛТ УУЛЫН ДЭЛБЭРЭЛТЭЭР ПОМПЕЙН ОРШИН СУУГЧДЫГ НҮҮЛГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖЭЭ


ВЕЗУВИЙ ГАЛТ УУЛЫН ДЭЛБЭРЭЛТЭЭР ПОМПЕЙН ОРШИН СУУГЧДЫГ НҮҮЛГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖЭЭ

 

Италийн Помпей хотын удирдлага ойролцоохи Везувий галт уул дахин дэлбэрэх нөхцөлд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан тухай “The Guardian” сонин мэдээлж байна.

Италийн уулархаг нутгаар сүүлийн үед газар хөдлөлт идэвхжсэнтэй холбогдуулан тус хотын захиргаа галт уул дэлбэрэхэд хүрвэл хотын оршин суугчдыг Сардини руу яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдэлд хүрчээ. Везувийн галт уулыг судалдаг шинжээч Флавио Добран галт уулын дэлбэрэлт олон мянган хүний аминд хүрэх аюултайг удаа дараа сануулсан юм.

Везувий уулын бэлд гурван сая хүн оршин суудаг ажээ. Эртний Ромын эзэнт гүрний үед энэхүү галт уул шөнө дунд гэнэт дэлбэрч цэцэглэн хөгжиж байсан Помпей хотыг тэр чигт нь устгасан билээ.

Б.Туг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.