Энэтхэгт технологийн шинэ дэвшил харуулсан усан доогуур явдаг галт тэрэг бүтээхээр болсон байна. Энэтхэгийн томоохон хотуудын нэг болох Мумбай хотоос Ахмеддабад хүртэл нэг чиглэлд явах галт тэрэгний ажлыг Японы компанитай хамтран бүтээхээр болсон бөгөөд 2018 онд ашиглалтанд оруулхаар болсон байна. Хэрэв энэ галт тэрэг ашиглалтанд орох юм бол дэлхийн хамгийн анхны усан доогуур явдаг хурдан галт тэрэг болох юм байна. Урьдчилсан байдлаар галт тэрэгийг цагт 320км цагийн хурдтай явж болхоор тооцоолж байгаа аж.
Сэтгэгдэл