Охиныг өөрөө галт тэрэгний урдуур орсон гэж дүгнэжээ


Охиныг өөрөө галт тэрэгний урдуур орсон гэж дүгнэжээ

2015-07-14-ны өдөр "Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин ажлаасаа гарч яваад сураггүй алга болсон. Гэрийнхэн нь түүнийг эрэн сурвалжлуулахаар цагдаагийн байгууллагад 2015-07-17ны өдөр галт тэргэнд дайруулан амиа алдсан байдалтайгаар цогцос нь олдсон байдаг.

Талийгаач охиныг бусдын нөлөөтэй амиа алдсан байх магадлалтай гэж үзэн цагдаагийн байгууллагаас шалгаж төмөр замын хоёр машинистыг аюулгүй ажиллагааны журам зөрчсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Хэрэгтэй холбоотойгоор шинжээчийн томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тухайн ажилчид аюулгүй ажиллагааны журам зөрчөөгүй, талийгаач охин хурдтай явж байсан галт тэрэгний урдуур өөрөө орсон гэх дүгнэлт гарчээ. Иймд Төмөр замын цагдаагийн газраас талийгаач охиныг гадны нөлөөтэй бус, амиа хорлосон, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна.

Харин хэргийг хэрэгсэхгүй болгосныг талийгаач охины өмгөөлөгч н.Золзаяа эсэргүүцэн, Тээврийн Ерөнхий прокурорт гомдол гаргаад байгаа юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.