БҮГД ЗУГТАЦГАА БУЮУ МОНГОЛ УЛСЫН ХАР ТҮҮХ!


БҮГД ЗУГТАЦГАА БУЮУ МОНГОЛ УЛСЫН ХАР ТҮҮХ!
Эх орондоо амьдрах аргагүй болтол улс орны байдал дордож, ажиллах сурах, хүнтэй суух, цагаачлах нэрээр Монголоос живж байгаа хөлөг онгоцноос зугтааж байгаа мэт бүгд зугтаацгааж байна. Бүгд өр зээлэнд орсон болохоор нэг нэгнээ хуурч мэхэлж, зальдаж мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болцгоожээ. Доод жишээ шиг тохиолдол хаа сайгүй гарч байна.
Төрд шургасан Барууны тэжээврүүдийн 25 жилийн хорт мөр энэ улсын түүхэн замд хараар бичигдэн үеийн үед дурсагдах болно.
БҮГД ЗУГТАЦГАА БУЮУ МОНГОЛ УЛСЫН ХАР ТҮҮХ!
Ганцхан жишээ:
Бүгд Найрамдах Түрк Улсын Истанбул хотод 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн өглөөний 10:00 цагийн орчимд Монгол Улсын иргэн Г гэгч цагдаагийн газрын түр саатуулах байранд хөнжилөөр өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг гарлаа.
Талийгаач нь суугаа хотод “mgltown” нэртэй байгууллага хууль бусаар ажиллуулж монгол иргэдэд онгоцны билет хямд зарах, мөнгө гуйвуулах, карго явуулах зэрэг үйлчилгээ үзүүлэх нэрээр их хэмжээний мөнгө залилсан байна. Иргэдийн гомдлын дагуу Истанбул хотын “Куштэпэ” цагдаагийн хэлтэс түүнийг саатуулан эмнэлгийн үзлэгээр оруулж саатуулах байранд хорьж байсан бөгөөд хохирогчид цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгч байх үед буюу өглөөний 10:00 цагийн орчимд ЕКГ-ын Дэд консул Б.Элбэрэлт цагдаагийн хэлтэст очиж уулзах хүсэлт тавихад жижүүрийн цагдаа түүнийг авчрах гэж очихдоо түүнийг өөрийгөө боомилсон байгааг харжээ. Хэргийн газарт түргэн тусламж ирсэн боловч амьсгал хураасан байж.
Албан бус эх сурвалжуудын мэдээллээр түүний жинхэнэ нэр нь Төөмөө овогтой Дамдиндорж гэх бөгөөд Монгол Улсад мөн залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа байж болзошгүй байна. Түүний эхнэртэй утсаар холбогдсон боловч өөрийн болон нөхрийнхөө жинхэнэ нэрийг хэлэхээс татгалзаж байна.
Одоогоор талийгаачийн цогцсийг задлан шинжилгээнд оруулан шүүх эмнэлэгт хадгалж байна. Талийгаачийн талаарх мэдээллийг Улсын Мөрдөн Байцаах Газар, Эрүүгийн цагдаагийн газраас тодруулж зураг бүхий иргэний үнэмлэхний лавлагаа, хурууны хээний дардас зэргийг авч явуулахаар ажиллаж байна. Мөн ар гэрийнхэнд нь мэдэгдэж шарилыг Монгол руу авах эсэхийг тодруулж өгөхийг хүсэв. Гадаад хэргийн яам холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна.

ТҮГЭЭ SHARE ХИЙ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.