Усан Доогуур урсдаг Хүрхрээ


Усан Доогуур урсдаг Хүрхрээ

Хойд Атлантын Эргэлтийн Хоолой эсвэл Гренландын Хоолой гэж нэрлэгддэг Дани улсын далайн хоолойн хүрхрээ нь Атлантын далайн Данийн хоолойн баруун хэсэгт олдсон усан доорх хүрхрээ юм. Энэ нь дэлхийн хамгийн том усан доорх хүрхрээ бөгөөд ус ойролцоогоор 3,505 метрийн (11.500 фүүт) өндрөөс урсдаг байна.


Энэхүү хүрхрээ нь дулааны харилцан адилгүй байдлаас үүдэлтэй 2 өөр жинтэй их хэмжээний ус уулзах Данийн хоолойн цэг бөгөөд зүүн зүгээс цутгах ус нь баруунаасаа харьцангуй хүйтэн байдаг. Температурын харилцан адилгүй байдлаас үүссэн өөр өөр жингийн нягтралаас хамаараад 2 өөр жин дээд түвшний ховилд уулзахад хүйтэн буюу нягт ус нь доошоогоо чиглэн дулаан буюу хөнгөн жинтэй усны доогуур урсаж усны доош урсгалыг бий болгодог буюу өөрөөр хэлбэл хүрхрээг бий болгодог байна.


Данийн энэхүү хоолойн хүрхрээний урсац нь секундэд 5 сая шоо метрт (175 сая шоо фүүт) хүрдэг гэж үздэг ба өмнө нь хамгийн томд тооцогддог байсан Бразил болон Парагвайн хил орчим байдаг Гуайрагийн хүрхрээнээс даруй 350 дахин илүү усны цутгалт үүсгэдэг юм


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.