Галт тэрэг замаасаа гарч, хоёр хүн амиа алджээ


Нью Йорк хотоос хөдөлсөн зорчигч тээврийн "Amtrak’s” компанийн галт тэрэг Филадельфи мужийн ойролцоо осолдож, замаасаа гарсан талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ. Ослын улмаас хоёр хүн амиа алдаж, 35 хүн шархтаж эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

7mur9v3dkh24s09d5g07vnmch3

Галт тэрэг дотор багийн долоон гишүүн болон 341 хүн зорчиж явжээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч аврах алба "Техникийн бүрэн бус байдал ослын шалтгаан болсон байж магадгүй. Бид шалгаж байна. Тун удахгүй бүх зүйл тодорхой болно” гэж мэдэгджээ.

Уг ослын дараа Тээврийн яам Нью Йоркоос Филадельфи чиглэлийн "Amtrak’s” компанийн үйлчилгээг зогсоох шийдвэр гаргажээ. "Amtrak’s” компани "Галт тэрэгний хөдөлгүүр гацсан байх магадлалтай” гэж мэдэгдсэн байна.

Ослоор амиа алдсан хоёр иргэн тус компанийн ажилчид хэмээн "AFP” агентлаг мэдээлжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.