Цагаан сараар төрийн золголт хийхгүй, айл өрхүүд цомхон тэмдэглэхийг зөвлөж байна


Цагаан сараар төрийн золголт хийхгүй, айл өрхүүд цомхон тэмдэглэхийг зөвлөж байна

 

Омикрон хувилбарын тархалт дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК-оос мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хатуу хөл хорио, хязгаарлалт тавихгүй гэдгийг онцлон хэлсэн юм. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Халдварын тохиолдлын тоо нэмэгдвэл өвчилсөн иргэдийг хүнд, хөнгөнөөр нь эрэмбэлэх үү. Ямар зохион байгуулалтаар ажиллах вэ? Вакцины нөөц хэр байна вэ? Хоногт хэдэн хүнийг хамруулах боломж байгаа вэ?  
-Вакцинжуулалтын тухайд хангалттай олон цэг ажиллаж байгаа. Манай улсад 2.8 сая тун вакцины нөөц байна. Хүүхдүүдийн вакциныг манай холбогдох байгууллагууд судалж байгаа.
Дельта давалгааны үед эмнэлгийн ачаалал маш их нэмэгдсэн. Тиймээс өмнөх туршлага байгаа учир эмнэлгүүд зохион байгуулалт хийгээд явна.
Гол нь вакцины бүрэн болон нэмэлт тунд хамрагдсан, өвдөөд эдгэрсний дараа вакцинд хамрагдсан хүмүүс Омикрон хувилбараар хөнгөн өвчилж байгаа судалгаа бий. Тиймээс эдгээр иргэд гэрээр эмчлэгдэх боломжтой.
-Цагаан сараар хөл хорио тогтоохгүй бол илүү их хохирол амсах вий гэдэг болгоомжлол иргэдэд байгаа. Үүнтэй холбоотой ямар зохицуулалт хийх вэ? Мөн тусгаарлалтын байруудад хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн үү?  
-2021 оны тавдугаар сараас хойш ямар нэгэн хатуу хөл хорио тогтоогоогүй. Хатуу хөл хорио бол вакцин хийгдээгүй байх үед авч байсан арга хэмжээ.
Цагаан сарын үеэр халдварын оргил үе таарч байгаа. Цагаан сараар төрийн золголт хийхгүй, айл өрхүүд гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглээрэй гэдэг зөвлөмжийг УОК-оос өгсөн.
Алдаа дутагдал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг өнөөдрийн хурлаар ярьсан. Гэхдээ шийдвэр эцэслэн гарсны дараа тодорхой хариулт өгөх нь зөв байх.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.