Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг
"Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийнхээ 31 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Хоёр дахь тунд 3 орчим хувийг хамруулсан. Маргаашаас эхлэн өдөртөө 49,000-аас дээш тооны хүмүүсийг хоёр дахь тунд хамруулахын зэрэгцээ 50-тас дээш насныхан буюу эрсдэлт бүлгийнхнээ вакцин хамруулж эхэлнэ. Ингээд өдөртөө 60,000 орчим хүнийг вакцинд хамруулна.
Дөнгөж сая 300,000 тун Vero Cell вакцин буулаа. Шөнө болон маргааш дахин тус бүр 300,000 тун вакциныг татан авна" гэлээ.
Үргэлжлүүлэн албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулж байна.
-Хотод байгаа орон нутгийн иргэдийг ямар зохион байгуулалтаар дархлаажуулалтад хамруулах вэ?
ЭМЯ: Өнөөдөр болон маргааш буух вакцинуудаар эхний ээлжид хоёр дахь тунгаа хийлгэх хүмүүст хийнэ. Орон нутагт 147 мянган иргэн вакцины эхний тунг хийлгээд байгаа. Тэдгээр иргэдийн вакциныг орон нутаг руу явлуулна.
Вакцины татан авалттай уялдуулан дархлаажуулалтын ажлууд цаашдаа үргэлжлээд явна.
-Вакцины хоёр тунд хамрагдсан иргэдэд ажил, амьдралын хэвийн горимд орох боломж бий юу?
УОК: Энэ асуудал УОК дээр яригдаж байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 75 мянган/улсаас хийсэн 65 мянга, хувийн хэвшлийн 10 мянган хүн вакцины хоёр тунд хамрагдсан ч вакцинаас хойших 14 хоног өнгөрөөгүй хүмүүс байгаа. Тэдгээр хүмүүсээс PCR шинжилгээ шаардахгүй байх болон бусад нарийн зохицуулалтуудыг хийх журам боловсруулагдаж байна.
Сэтгэгдэл