УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлэгт үүсээд буй асуудлыг шийдвэрлэхийг тус бүлгийн гишүүд УИХ-ын даргаас хүсэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ дахь АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах аргагүй болоод гурван сар өнгөрлөө. Бид 2021 оны аравдугаар сард УИХ-ын даргад бүлгийн даргаас Д.Ганбатыг чөлөөлөх асуудлыг албан бичгээр хүргэсэн. Бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангаж, бүлгийн гишүүдийн олонх бидний хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг УИХ-ын даргаас хүсэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар, АН-ын бүлгийнхэн төрийн үйл ажиллагааг хэвийн явуулна шүү. Нам доторх албан тушаалын асуудлаа нам дотроо шийдвэрлэ. Дотоод асуудлаа УИХ, төрийн ажилд хутгах хэрэггүй.
АН-ын бүлгийн гишүүдийн өргөдөлд УИХ-ын Тамгын газраас дүгнэлт гарган ирүүлсэн байна. 2021 оны УИХ-ын сонгуулиар АН-аас 11 гишүүн сонгогдож, бүлэг байгуулсан мэдэгдлээ ирүүлсэн. Нэгдүгээрт, Ардчилсан нам, Хоёрдугаарт, АН-ын бүлэг, 3-рт нэр бүхий гишүүд асуудлаа өөрийн дүрэм, журам, соёлынхоо хүрээнд дотооддоо шийдвэрлэхийг хүсэж байна гэлээ.
Сэтгэгдэл