Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны ээлжит III бага чуулган 2022 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганд Говь-Алтай аймгаас Тив, дэлхий болон Монгол Улсад алдар суугаа мандуулж буй алдартнууд, салбар салбарын төлөөллөөс бүрдсэн залуус оролцлоо.
Тухайлбал, Бодибилдингийн спортын дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Ази тивийн гурван хүрэл, mister olympia ametiur 1 алт, 2 мөнгө, ОУ-ын 30 гаруй медальт, Монгол Улсын 4 удаагийн аварга Төгрөг сумын уугуул Г.Жамц, Удирдахуйн ухааны доктор, МУГЖ, дуучин Ч.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Харцага Бигэр сумын уугуул Ж.Амартүвшин, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Шарга сумын уугуул Ц.Батбаатар, Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Тонхил сумын уугуул Н.Амартүвшин, Монголын Үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Мөнхдөл тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.
Чуулганы үйл ажиллагааг нээж Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од үг хэллээ. Тэрбээр “Залуу хүний манлайлал, дуу хоолой, оролцоо улс орны хөгжилд хамгийн чухал байдаг. Монголын залуучууд нэгдэж, хөдөлмөрлөж, хичээж чадвал ямар ч амжилтад хүрч чаддагийг олон залуусын бахархам амжилт харуулж байна. Тиймээс төрөлх нутаг, улс орныхоо хөгжил, сайн сайхны төлөө хамтдаа зүтгэж, хүчээ нэгтгэе” хэмээн уриаллаа.
МЗХ-ны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин Дэлхийн улс орнуудыг Монгол улс болон Говь-Алтай аймагтай жишин, ололт амжилт, боломжийн талаар ярьж, залуустай санал бодлоо солилцсон юм.
III бага хурлын хүндэт зочдын төлөөлөл болох Удирдахуйн ухааны доктор, МУГЖ, дуучин Ч.Бат-Эрдэнэ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар нар залууст мэндчилгээ дэвшүүлэн амжилт хүслээ.
МУГЖ, дуучин Ч.Бат-Эрдэнэ “Манай залуус нутгийнхаа хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаад баяртай байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Иймээс олуулаа илүү хүчтэй болж өөрсдийнхөө чадах зүйлээрээ манлайлж чадвал бид өөрчлөлтийг авчирч чадна. Миний хувьд Говь-Алтай аймгийнхаа манлайлагч залуустай нэгдэж, дэмжиж, хамтран ажиллах болно” хэмээн тодотголоо.
Мөн Алтайн залуучуудын нэгдэл, Монгол поп-опера Лха-Ян хамтлаг Алтайн дууны цоморлог, Хүний заяа зэрэг дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Монголын Залуучуудын холбооны дүрмийн дагуу Говь-Алтай аймгийн залуучуудын холбооны тэргүүн болон тэргүүлэгчдийг чуулганы хуралдаанаар сонгож, батламжиллаа.
Говь-Алтай аймгийн залуучуудын холбооны тэргүүнээр “Naru” фото студийн үүсгэн байгуулагч, захирал Д.Нармандах нэр дэвшин чуулганд оролцогчдын 100 хувийн саналаар сонгогдсон юм.
Тэрбээр “Говь-Алтай аймгийн залуучууд руу чиглэсэн олон ажил хийх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Залуучуудыгаа мэдлэг, боловсрол, зөв хандлагатай болоход чиглэсэн ажлууд хийх төлөвлөгөөтэй байна” гэдгээ илэрхийллээ.
Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны тэргүүлэгчээр салбарын манлайлагч 19 залуус сонгогдож ажиллахаар боллоо.
1. Д.Нармандах (NARU фото студийн үүсгэн байгуулагч, захирал) Тэргүүн
2. Т.Дагиймаа (Бизнес эрхлэгч) Дэд тэргүүн
3. Т.Буджаргал (NARAN GROUP HR) Үйл ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дарга
4. Б.Одмаа (СУИС оюутан, Эмоци продакшн жүжигчин) Салбар хариуцсан нарийн бичгийн дарга
5. Б.Энхцацрал (Барилга хот байгуулалтын яам, Төслийн нэгжийн ня-бо) нягтлан
6. С.Оюундарь (Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, мэргэжилтэн)
7. Б.Баяраа (Таката трейд ХХК захирал)
8. С.Энхзаяа (Жүжигчин, Үзэмж ХХК захирал)
9. Д.Нарантуяа (Баян Дэнжийн хишиг ХХК захирал)
10. Ц.Алтангэрэл (Их засаг их сургуулийн Хуулийн сургуулийн декан)
11. Б.Лхагважаргал (Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн ажилтан, судлаач)
12. Э.Номин (Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны референт, дэд хурандаа)
13. Д.Баярхүү (Аялал жуулчлалын бизнес эрхлэгч)
14. Ц.Ариунжаргал (SHINE Pictures студийн захирал)
15. Б.Базархуяг (Прогресс капитал ББСБ-ын салбарын захирал)
16. Б.Ууганбаяр (Эрүүл мэндийн сайдын зөвлөх)
17. А.Золзаяа (Хуульч)
18. Г.Жамц (ОУХМ, Jack’s brand-ийг үүсгэн байгуулагч, тамирчин)
19. Т.Алтангэрэл (UL equipment компанид инженер)
Мөн Хариуцлагын хороонд 5 гишүүн сонгогдож “Масс агентлаг”-ийн ерөнхий менежер Г.Нандин-Эрдэнэ даргаар сонгогдлоо.
Хариуцлагын хорооны гишүүдээр:
1. Г.Нандин-Эрдэнэ (Масс агентлагийн ерөнхий менежер)
2. Э.Уянгамаа (Бизнес эрхлэгч )
3. Д.Сувданцэцэг (Арвинбэлт ХХК)
4. М.Ундармаа (Монхорус ХХК8 Хүний нөөцийн албаны дарга)
5. Н.Энхмаа (Сэтгүүлч) нар сонгогдон ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл