Зуны 31-р олимпийн ес дахь өдөр боксын 64 кг-д ОУХМ Д.Отгондалай Францын боксчин Софиан Умихатай тулалдаж 3-0 үнэлгээгээр ялагдаж хүрэл медалийн эзэн болсон.
Тэгвэл Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу Засгийн газар олимпоос медаль хүртсэн тамирчнаа хэрхэн шагнан урамшуулдагыг танилцуулъя.
- Алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаа 120 сая төгрөг, насан туршид нь сар бүр ДӨРВӨН сая төгрөг
- Мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, насан туршид нь сар бүр ГУРВАН сая төгрөг
- Хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр ХОЁР сая төгрөгийн урамшууллыг тус тус олгодог.
Д.Отгондалай медаль аваад байрны лизингээ төлнө хэмээн төлөвлөж байжээ. Тэгэхээр түүнд улсаас нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр хоёр сая төгрөгийн урамшууллыг олгох юм. Энэхүү урамшуулал нь бага ч гэсэн түүний байрны лизинд нэмэр болох биз ээ.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
Сэтгэгдэл