Сургууль, цэцэрлэгийг 100 хувь танхимаар хичээллүүлэхийг үүрэг болгов


 

Сургууль, цэцэрлэгийг 100 хувь танхимаар хичээллүүлэхийг үүрэг болгов

 

Монгол Улсад хоногт хийж буй коронавирусний шинжилгээгээр илрэх тохиолдол 29 хувиас 20 руу буурсан талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өнөөдөр мэдээлэв. Тэрбээр, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр дээрх мэдээллийг өгсөн юм. Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК болон холбогдох албаныханд үүрэг өгсөн байна. Тодруулбал, энэ сарын 14-нөөс ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийг 100 хувь танхимаар хичээллүүлэхийг үүрэг болгожээ.

Ташрамд дурдахад, улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1192 тохиолдол батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 593 нь Улаанбаатарт, 599 нь орон нутагт бүртгэгджээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.