"Патент мэдүүлэх, патент олгосны дараах хуулийн зохицуулалтууд" онлайн сургалтыг оюуны өмчийн газар, Шинжлэх ухаан технологийн сан, Технологи ба инновацийг дэмжих төвтэй (TISC) амжилттай зохион байгууллаа


 
 

"Патент мэдүүлэх, патент олгосны дараах хуулийн зохицуулалтууд" онлайн сургалтыг оюуны өмчийн газар, Шинжлэх ухаан технологийн сан, Технологи ба инновацийг дэмжих төвтэй (TISC) амжилттай зохион байгууллаа

 

2021 оны 5 сарын 06-ний өдөр шинэчлэн батлагдсан Патентын тухай хуульд орсон зарчмын үндсэн өөрчлөлтүүд талаар танилцуулга хичээл орлоо. Патентын мэдүүлэг боловсруулах, патент авах эрх, патент олгох шалгуур, хэрхэн мэдүүлэг бичих болон үйл явц болон технологи дамжуулах талаар бодит кейс-үүд дээр тайлбарлав;
Зохион бүтээгч, патент эзэмшигчийн эрх, патентаар олгогдсон эрх, патент хүчингүй болгох, патентын хүчинтэй хугацаа, патент эзэмшигчийн эрх шилжүүлэх тухай асуудлыг хөндөж хэлэлцлээ. Тус сургалтад Zoom онлайн хурлын программ ашиглан 70, Шинжлэх ухаан, технологийн сангийн Facebook page LIVE-аар 75 нийтдээ 145 орчим их дээд сургууль, хүрээлэн, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо. Эрдэмтэд өөрсдийн сонирхсон асуултууд, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар хариулт авч, харилцан санал солилцов.
 
 
 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.