Олимп дуусна. Баяртай, гунигтай, дурсамжтай агшнууд сэтгэлд хоногшиж, түүх болон үлдэнэ. Жигших зэвүүцэх юм ч үлдэнэ. Дараагийн Олимпийн цикл эхэлнэ. Бид яах ёстой бэ. Хоёр нам талцан хэрэлдэж хорь гучаараа зурагт тойрч үзээд л УИХ-аа ярьсаар Токиогийн Олимптой золгох уу.
Спортын дээд наадамд оролцож медаль авч байгаа ихэнх улс орны дунд сургуулийн биеийн тамирын хичээл тохилог заалтай, талбайтай, устай бассейнтай, бүх юмтай байгаа гэдэгт би эргэлздэггүй. Олонтаа очиж өөрийн нүдээр үзэж баясч байлаа.
Манайд 90 оноос хойш хичнээн сургууль гадаахь биеийн тамирын талбай дээрээ барилга бариулсан бэ. Тоольё. Хот, аймаг, сум, дүүрэгт усан бассейнтай сургууль байгаа болов уу. Тоольё. Орчлон сургуулийг эс тооцвол ардын хүүхдүүдийн ердийн сургуульд бассейн битгий хэл бааж шээх жорлон ч муу байгаа гэвэл арай хатуудчих уу. Ер нь Олимпийн аваргатай шууд болох тухай ярихаасаа өмнө "нормальгый" биеийн тамирын иж бүрэн программтай, биеийн тамирын хичээлийн тухай ярьвал хожмын аваргууд төрөх үндэс болно гэе. Биеийн тамирын дагнасан сургалттай гимнази коллежуудыг төрөлжүүлэн бий болгож энд тэндээс авьястай хүүхдүүд сонгон шалгаруулж авбал хожим Олимпын аваргууд төрөх ч бил үү. Мөрөөдье. Улс орон Олимпын медальд хүрнэ гэдэг нийгмийн иж бүрэн цогц бодлогын үр дүн бөгөөд энэ нь дунд сургуулийн биеийн тамирын хичээлээс эхэлнэ гэвэл ярилцья. Германд, Тайландад, Солонгост, ядаж энэ хойд Эрхүү Улаан-Үдэд дунд сургуулийн биеийн тамирын хичээл яаж ордгийг нэг харуулахсан. Яахав сүүлийн жилүүдийн өөр нэг жишээ болох гадаадын мэргэжилтнүүдийг өндөр цалин хөлс үнээр урьж авчран high master class сургалт явуулж болох л доо. Үүний жишээ нь БНХАУ. 1995 оноос Хятад улс Монголын бокс,бөхийн хичнээн дасгалжуулагч урагш нь аваачив. / Жич: одоо Монголын урлаг ардын урлаг урагшаа нүүж дуусах гэж байгаа шүү / .80-аад онд Хятдын боксчин гарч тоглоход бид шоолон инээдэг байлаа.,Одоо бол одоо айх хэрэгтэй болж ээ.
Сургуулиудын биеийн тамирын гадаахи бүх талбай барилгын компаниудад зарагдсан 90-ээд он үнэхээр гутамшигтай санагддаг..Чанаргүй сургалттай баахан спортын нэртэй дээд сургуулиуд зөндөө боллоо. Нэгдвэл нэгдэж болохоор л....Амбиц нь дийлдэх ээ больсон хэдэн луугарууд суучихаад хөдөлдөггүй. Яахав овоо хэдэн бөх төрсөн л байх. Манай спортын амжилтын бааз суурь нь армид үлдсэн юм уу даа. Аваргууд тэндээс төрж байгаа. Өнөө олон нийгэмлэг клуб холбоод хоорондоо хэрэлдэж талцаж хэдэн хэсэг болсоор хөвөрсөөр өдөр хоног өнгөрнө. Үр дүн нь энэ. Дунд сургуулийн боловсролын хөтөлбөрийн нэг чухал хэсэг нь хими, физик, математик ,хэл бичгээс гадна биеийн тамирын хичээлээр маш сайн олгох боловсрол бие баялдрын зөв хүмүүжил гэдэгт эргэлздэггүй. Бусад орон тэгж үздэг хэвээр байгаа. Хөдөөний сургуулийн биеийн тамирын заалыг тохижуулж усанд ордог дууштэй хэд хэдэн төрлийн секц хичээллүүлэх боломжтой тохь тухтай болгох тухай одоо ч бодогдсоор явдаг... Гээд ярьвал мөн ч их байна даа, Эртээд спортын тайлбарлагч Батзаяа Баабрын нийтлэлчдийн сайт дээр биеийн тамир спортын өнөөгийн байдал хэтийн тухай нэлээд дэлгэрэнгүй "академик" нийтлэл бичсэн байсан. Их зөв сайхан санаанууд байсан. Хүмүүс уншсан болов уу. За тэгээд Олимп маань дууслаа. Хэдэн шөнө дээлийн зах мушгиж хонов. Луйвар дээрэм байсан л байх. Бид Олимпийн алтан медаль л хүсээд байв. Гэтэл санаанд хүрэх амжилт ирсэнгүй. Яах вэ. За за. Ер нь хийх ажил их байгаа ч эхлээд улс төрчид нь учраа олохгүй бол улс Монгол маань өртэй юутай хийтэйгээ худалдагдчих гээд байна даа, цаана чинь .
Сэтгэгдэл