Европын Холбоонд элсэх Украины хүсэлтийг хэлэлцэж эхэлжээ


Европын Холбоонд элсэх Украины хүсэлтийг хэлэлцэж эхэлжээ

 

КИЕВ. /Ukrinform/.
 Европын Холбоо /ЕХ/ Украины ЕХ-нд элсэх хүсэлтийг албан ёсоор бүртгэн авчээ. Энэ талаар Украинаас ЕХ-нд суугаа төлөөлөгч Всеволод Ченцов "Twitter” хуудсандаа мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленьскийн гарын үсэгтэй элсэх хүсэлтийг ЕХ-ны зөвлөлийг даргалж буй Францын байнгын төлөөлөгч Филипп Леглиз-Костад гардуулан өгсөн талаараа В.Ченцов мэдээлсэн байна.
 
 
 
"Хүсэлтийг бүртгэн авсан бөгөөд холбогдох үйл явц эхлээд байна” гэдгийг дипломатч цохон тэмдэглэжээ.
 
 
 
Хоёрдугаар сарын 28-ны өдөр В.Зеленьский ЕХ-нд элсэх Украины хүсэлтэд гарын үсэг зурсан байна. Тухайн өдрийнхөө орой хүсэлт Брюссельд хүргэгдсэн талаар В.Зеленьский мэдээлжээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.