СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Буудуулж нас барсан эрэгтэйн цогцос олджээ


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Буудуулж нас барсан эрэгтэйн цогцос олджээ

 

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр "Буянт-Ухаа” орчимд эзэнгүй автомашин гурав хонолоо гэдэг мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Иргэний мэдээллийн мөрөөр албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Сонгинохайрхан дүүргийн иргэн 50 настай эрэгтэй машин дотроо толгойн хэсэгтээ сумны шархтайгаар нас барсан байжээ.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар Тоз-8 маркийн гар буу болон сум зэргийг хураан авч шинжилгээнд явуулжээ. Одоогоор талийгаачийг гаднын нөлөөтэй нас барсан эсэх нь тогтоогдоогүй гэх бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.