Ю.Жавзан: Ахын маань шарилыг харийн нутагт үлдээгээгүй хүн бол дэслэгч, генерал Ш.Жадамба


 Ю.Жавзан: Ахын маань шарилыг харийн нутагт үлдээгээгүй хүн бол дэслэгч, генерал Ш.Жадамба

 

"Төр нь удирдагчаа авахгүй юм бол арми нь маршалаа авчиръя...” гэж миний ахын шарилыг харийн нутагт үлдээгээгүй хүн бол өнөөдөр УИХ-н гишүүн Ж.Энхбаярын аав дэслэгч генерал Ш.Жадамба шүү дээ. Тухайн үед миний ахыг орост оршуулахаар болж, би яг явах гэж байтал шарилыг авчирахаар боллоо гэсэн хэл ирж билээ. Амьсгал хураасан хойно нь хэдий ч ахын минь эх орон, элгэн түмнээ гэсэн эцсийн хүсэл биелсэн юм. Хожмоо Ж.Энхбаяр аавынхаа үргэлжлэл болж ахын минь хүүхдүүдэд Монгол Улсын иргэншил олгох асуудлыг бас гардан шийдсэн. Энэ эцэг, хүүд уламжлагдсан төрийн хүний, эр хүний жудагтай үйл хэрэг "Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу...” гэдгээр манай гэр бүлд нүүрлэсэн гуниг, харууслыг зөөллөсөн юм даа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.