Хүүхдэд бүх талын мэдлэг олгох "Zuuzuu app"-аа хямдралтай үнээр худалдан аваарай


 

Хүүхдэд бүх талын мэдлэг олгох "Zuuzuu app"-аа хямдралтай үнээр худалдан аваарай

 

"Амжилт анимейшн ХХК"-аас нэвтрүүлэн гаргаж буй "Зуузуу" аппликейшнийг танилцуулж байна. Энэхүү аппликейшн нь үндсэн цэс болон хүүхдэд зориулсан 5 төрлийн цэс зэрэг нийт 6 төрлийн цэсийг агуулсан аппликейшн юм. Тус байгууллагын хувьд "Зуузуугийн найзууд" төсөл хөтөлбөрийн хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг нь энэхүү "Zuuzuu" аппликейшн билээ. 

Бага насны хүүхдийн сонирхолд тохируулан хийж бүтээгдсэн "Zuuzuu" аппликейшн нь цэцэрлэгийн насны хүүхдээс эхлэн бага ангийн хүүхдүүдэд тохиромжтой төдийгүй дохионы хэлээр хийгдэж буй хамгийн анхны гар утасны аппликейшн юм. Түүнчлэн энэхүү төсөл хөтөлбөрийг цаашид улам чадвархжуулан маш олон төрлийн тоглоомыг туршихаас гадна Монголын хамгийн анхны цогц аппликейшн болгохыг гол зорилгоо болгон ажиллаж байгаа аж. 

Хүүхдүүдэд монгол хэлний мэдэгдэхүүнийг ойлгуулахаас гадна англи үг, үсгийг таниулахын тулд хүүхэлдэйн кино болон бусад контентууддаа англи, монгол хэлийг хадмалаар орчуулан өгөх гэж байна. Ингэснээр дан ганц хүүхэд ч төдийгүй том хүмүүс нь "Зуузуугын найзууд" хүүхэлдэйн киноны шинэ ангийг англи монгол хэлээр үзэх бүрэн боломжтой болох юм. Бага насны хүүхэд хүүхэлдэйн кино үзэхдээ ч англи хэлийг сурах боломжыг давхар олгож байгаагаас гадна гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдийн эх хэлийг мартуулахгүйн тулд англи монгол хадмалаар зэрэг үзэж болно. 

"Zuuzuu" аппликейшны ашиглалтын хувьд өмнө нь нэг өдрийн 1000 төгрөг байсан бөгөөд бүтэн жилийн 365.000 төгрөгөөр худалдан авах эрх үүсгэх боломжтой байсан. Харин тус байгууллагын зүгээс онцгой хямдралыг зарлаж нэг сарыг 9900 төгрөг болгосон байна. Мөн 3 сар болон түүнээс дээш саруудаар эрхээ цэнэглэх бол гарч буй дүнгээс 10 хувь давхар хөнгөлөх багц урамшуулал гаргаад байна. 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол та коммент хэсэгт дугаараа үлдээнэ үү. 
Холбогдох утас:
8065-6060, 8076-6060
8080-9350, 8080-9250
8080-4620, 8080-9760

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.