Туркэд шоронгийн байр хүрэлцэхгүйн учир 38,000 хоригдол суллана


Турк улсад төрийн эргэлт хийхээр завдсан 40,000 орчим хэрэгтнийг хорихын тулд тус улс 38,000 хоригдлоо суллах шаардлагатай боллоо хэмээн Рейтерс агентлаг мэдээллээ.

Тус улсад шоронгийн байр хүрэлцэхгүй байгаа учраас тодорхой шалгуур тавьж тэдгээр хоригдлуудын ялыг хөнгөлж байгаа юм байна. Энэхүү ял хөнгөлөх тогтоолд төрийн эргэлт хийх ажиллагаанд оролцоогүй, хоёр хүртэлх жилийн ялтай, ялын хугацааныхаа талаас дээш жилийг эдэлсэн хоригдлууд хамрагдах ажээ.

Туркийн Ерөнхий сайд Бинали Яльдирим "Төрийн эргэлт хийхээр завдсан хэмээн 40,029 хүнийг буруутгаж байгаа. Түүнээс 20,355 хүнийг гэм буруутайг нь тогтоон баривчлаад байна. Мөн 79,900 төрийн албан хаагчийг ажил үүргээс чөлөөлөөд байна" хэмээн мэдэгдсэн юм.
 
Э.Нямцоож
Эх сурвалж: Reuters 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.