ОХУ-ын Ерөнхийлөгчийн Уур амьсгалын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Руслан Эдельгериев Америкийн төлөөлөгч Жон Керритэй хийж буй хэлэлцээ нь “түр завсарласныг” мэдээлжээ. “Одоо АНУ-тай хийж буй хэлэлцээ түр завсарлаад байна. Орон нутгийн мөргөлдөөний улмаас өмнө нь явуулж байсан олон улсын үйл ажиллагааг хумьж болохгүй. Үүний тод жишээ бол агаарын тээврийн хэрэгслийн хорт утааны ялгарал нэмэгдсэн явдал юм” гэж тэрбээр Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ТАСС агентлагт ярьсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн Уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгч Жон Керри Москвад 2021 оны долоодугаар сард айлчилсан юм. Тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Руслан Эдельгериев нартай уулзаж, мөн В.Путинтэй утсаар ярьсан. ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч нар түүнчлэн 11 дүгээр сард Глазгод болсон бага хурлын үеэр уулзсан бөгөөд уулзалт үр дүнтэй болсон гэж Эдельгэриев дүгнэж байв. Мөн сард ОХУ, АНУ хорт утааны ялгаралд хяналт тавих асуудлаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
Сэтгэгдэл