Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулж буй тэмцээнд тоглолт наймаалцаж, тоглолтын дүнд хууль бусаар нөлөөлсөн, мөрий тавьсан зөрчлийг тогтоож, зөрчил гаргасан талуудад МХБХ-ны Ёс зүйн хороо шийтгэл оногдууллаа. Хөлбөмбөгийн спортод оролцогч бүхий л талуудад хөлбөмбөгт мөрий тавих, тоглолтын дүнд хууль бусаар нөлөөлж тоглолт наймаалцах үйл ажиллагааг хориглосон байдаг бөгөөд хэрэв дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан, оролцсон, хамтарсан, зуучилсан тохиолдолд МХБХ-ны эрх зүйн байгууллагаас шийтгэл оногдуулах дүрмийн зохицуулалт үйлчилж байна. ОУХБХ, АХБХ-ны холбогдох дүрэм, журамд заасны дагуу МХБХ-ны Ёс зүйн хорооны шийтгэл ногдуулсан шийдвэрийн тухай танилцуулж байна.
Сэтгэгдэл