МОСКВА. /Reuters/. ОХУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг "Запорожье” атомын цахилгаан станцын /АЦС/ асуудлаар мягмар хуралдуулах хүсэлтийг даваа гарагт гаргасан талаар Оросын төрийн өмчит "RIA” агентлаг НҮБ-д суугаа тус улсын байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Дмитрий Полянскийг эш татан мэдээлжээ. Европын хамгийн том АЦС болох Украины "Запорожье” станц нь энэ оны гуравдугаар сараас Оросын цэргүүдийн хяналтад орсон юм. Энэхүү байгууламж нь галын шугамд ойр байгаа бөгөөд сүүлийн долоо хоногуудад ойр орчимд нь хэд хэдэн удаа их бууны сум туссан нь цөмийн сүйрэл нүүрлэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна. Украин, Оросын талуудын аль аль нь харилцан бие биеэ цохилт өгсөн гэж буруутгаж байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл