Уг нь өнөөдөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан болох байсан. Гэтэл хойшлуулсан байна. Шалтгааныг нь тус намын Хэрэг эрхлэх газраас мэдэгдэхдээ "Ард иргэдийн ахуй амьдралд ноцтой нөлөөлөх олон шийдвэр гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Иймд наймдугаар сарын 25-нд болох АН-ын ҮЗХ тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар” гэсэн байгаа юм. Тэгэхээр хуралдаж дотоод асуудлаа шийдэхээр хүлээгдэж байгаа АН-ынхан эхлээд улс орны өмнөх асуудалд санаагаа чилээцгээхээр шийдсэн бололтой.
Сэтгэгдэл