Дэлхий дээр 50 сая хүн боолчлогдож байна


Дэлхий дээр 50 сая хүн боолчлогдож байна

 

Дэлхий даяар 50 сая хүн буюу 150 хүн тутмын нэг нь орчин үеийн боолчлолын золиос болоод байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тайланд дурдсанаар, хүчээр хөдөлмөр эрхлүүлэх, хүчээр гэрлүүлэх зэрэг орчин үеийн боолчлолын хохирогчдын тоо таван жилийн өмнөхтэй харьцуулахад 10 саяар нэмэгджээ.

ОУХБ-ын ерөнхий захирал Гай Райдерын онцолсноор, хүчээр хөдөлмөр эрхлүүлэх хэргийн тал хувь нь чинээлэг орнуудад ногдож байна. Хүчээр хөдөлмөр эрхлэгчийн хувьд зовлон, шаналал нь хэдэн жил үргэлжилдэг бол хүчээр гэрлэсэн хүний хувьд бүх насаараа хоригдож байгаатай адил.

Тавин сая хүний 27.6 сая нь, тэр дундаа 3.3 хүүхэд хүчээр хөдөлмөр эрхэлж байна. Эдгээр хүүхдийн талаас илүү хувь нь бэлгийн мөлжлөгт өртөж байна. Орчин үеийн боолуудын үлдсэн 22 сая нь хүчээр гэрлэсэн эмэгтэйчүүд. Тэдний гуравны хоёр нь 15-аас доош насных.

Ковидын цар тахал ядуурлыг нэмэгдүүлж, хүмүүсийг орлогогүй болгож, улмаар өрөнд орж, хүчээр хөдөлмөр эрхлүүлэх гэмт хэргийн золиос болж байна. Дайн болон зэвсэгт мөргөлдөөн нөхцөл байдлыг улам аймшигтай болгож байна. Хүүхдүүдэд зэвсэг бариулж, цэрэг болгож байгаа бол уур амьсгалын өөрчлөлт хүмүүс орон гэрээсээ дүрвэж, өндөр эрсдэлд оруулж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.