Хан-Уул дүүргийн 15-р хороо, Гэгээнтэн уулзвар замд хоёр автомашин мөргөлдөж нэг автомашин нь хөмөрсөн осол өчигдөр /2022.10.18/ гарсан.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Гэгээнтэн уулзвар замд Т.Кролла маркийн автомашины жолооч А-нь Ланд 80 маркийн автомашины жолооч Л жолоочтой автомашинтай мөргөлдөж Ланд 80 автомашин унаж зорчигч Б эмэгтэй гэмтсэн ослыг мөрдөн шалгах ажиллагаар шалгаж байна.
Ланд 80 маркийн автомашины жолооч зүүнээсээ баруун чиглэлтэй явахдаа гэрэл дохио зөрчин урдаасаа хойш чиглэлтэй явж байсан Т.Кролла маркийн автомашины жолоочтой ийн мөргөлджээ. Хоёр жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байна.
Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцох доо анхаарал болгоомжтой, хариуцлагатай байж замын хөдөлгөөний дүрэмд заасан дарааллын дагуу уулзвар гарц нэвтрэх дээ гэрэл дохио зөрчихгүй хөдөлгөөндөө соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.Замын хөдөлгөөний нэг л дүрэм зөрчихөд зам тээврийн осол гарах үндэслэл бүрддэгийг анхаарна уу.
Сэтгэгдэл