Дүрэм зөрчсөн жолооч 100 метрын зайд байсан Ланд-200 машиныг мөргөж хүний амь эрсдэв


Дүрэм зөрчсөн жолооч 100 метрын зайд байсан Ланд-200 машиныг мөргөж хүний амь эрсдэв

 

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4-р баг "Цагаан чулуутын гүүр" гэх газарт энэ сарын 25-наас 26-нд шилжих шөнө зам тээврийн ноцтой осол гарч газар дээрээ нэг хүн нас барж, гурван хүний биеийн байдал хүнд тус аймгийн эмнэлэгт хүргэгджээ. "Тоёота приус-11" маркийн автомашины жолооч дүрэм зөрчсөний улмаас гүүрний дугуй цохигч мөргөж онхолдсон бөгөөд 100 метрийн зайд байрлах зам дээр зогсож байсан "Тоёота Ланд крузер-200" маркийн автомашиныг мөргөсөн байна.

 

Осол үйлдсэн жолоочийн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-1 заалт "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна",мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын Б-д "Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтуудыг зөрчжээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.