Мөн валютын хадгаламж өссөөр байгаа нь Монголбанкны долларжилтын эсрэг авах арга хэмжээ хангалтгүй байгааг ч харуулж байна.
Тэгвэл долларжилт ямар эрсдэл дагуулдаг вэ
Эдийн засгийн агших үеийн сөрөг нөлөө нэмэгдэнэ: Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах үед долларжилт өндөртэй эдийн засгийн хувьд дотоодын хөрөнгө оруулалт илүү ихээр буурдаг. Энэ нь өнөөдөр манай улсын эдийн засагт маш тод харагдаж байна.
Макро эдийн засгийн эмзэг байдал нэмэгдэнэ: Хадгаламж, харилцахын долларжилт өндөр байх нь валютын ханш богино хугацаанд хүчтэй хэлбэлзэх нөхцөл болдог. Үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл буурах, ханш сулрах хүлээлт үүссэн үед иргэд, ААН-үүд инфляци, ханшийн хэлбэлзлээс хөрөнгөө хамгаалах зорилгоор хадгаламжаа гадаад валют руу хөрвүүлж, дотоод валютын ханшийн сулрах дарамтыг эрчимжүүлж, мөнгөний эрэлтийн хэлбэлзлийг нэмэгдүүлдэг.
Төсвийн тогтвортой байдлыг бууруулдаг: Засгийн газар гадаад зах зээлд бонд гаргах, зээл авах зэргээр гадаад өрийг нэмэгдүүлэх нь санхүүгийн долларжилтын нэг хэлбэр юм. Төсвийн орлого голчлон дотоод валютаар бүрддэг тул валютын ханш сулрах үед гадаад өрийн дарамт, төсвийн алдагдал нэмэгдэж, өрийн тогтвортой байдал буурах эрсдэлтэй байдаг байна.
https://erennews.mn/
Сэтгэгдэл