Аж ахуйн нэгжүүд хийхээр төлөвлөж буй ажлаа иргэдэд үнэн зөв, бодитой хүргэх ёстой


 
 

Аж ахуйн нэгжүүд хийхээр төлөвлөж буй ажлаа иргэдэд үнэн зөв, бодитой хүргэх ёстой

 

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд "Наран трейд” ХХК-ны эзэмшлийн газар байдаг. Үүнд тус компани 16 давхар орон сууц барьж байгуулах мэдээлэл гарч, иргэд нэлээдгүй санал хүсэлтээ ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан тус компанийн удирдлагуудтай уулзлаа. Тус компанийн зүгээс хэлэхдээ "2015 онд бид орон сууц барихаар төлөвлөж тухайн газрыг эзэмшсэн. Гэсэн хэдий ч энэ жилээс эхлэн Нийслэл, дүүргээс барьж буй бодлого, шийдвэртэй уялдуулж цэцэрлэг сургуулийн хүрэлцээ тааруу энэ цаг үед сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар зураг төслөө гарган ажиллаж байна. Ингэснээр бид нийгмийн хариуцлагын хүрээнд бага ч болтугай цэцэрлэг, сургуулийн хүрэлцээний асуудлыг шийдвэрлэж, иргэдийн амьдрах орчинд ямар нэгэн саад учруулж, сөрөг нөлөө бий болгохгүй” гэдгээ албан ёсоор хэллээ.

Баянзүрх дүүрэг бүх цаг үед аж ахуй нэгжүүдээ жижиг, том гэж ялгалгүй дэмжсээр ирсэн. Гэхдээ энэ нь бурууг өөхшүүлж байгаа хэлбэр биш. Бид хууль, эрх зүйн хүрээнд боломжгүй, асуудал дагуулсан зүйлийг дэмжихгүй. Харин нийгмийн хариуцлагын хүрээнд хууль эрх зүйн ямар нэг зөрчил үүсгэхгүй, цаг үеэ дагаж нийгэмдээ хэрэгтэй зүйлс хийж байгаа аж ахуй нэгжүүдээ үргэлж дэмжинэ. Тиймээс "Наран трейд” ХХК-ны холбогдох эрх бүхий хүмүүс тухайн хорооны иргэдтэйгээ нүүр нүүрээ харж уулзаж, төслөө зөв танилцуулж, зөв мэдээллээр хангах тал дээр ач холбогдол өгч ажиллах ёстой юм шүү.

Аж ахуйн нэгжүүд хийхээр төлөвлөж буй ажлаа иргэдэд үнэн зөв, бодитой хүргэх ёстой

 

Аж ахуйн нэгжүүд хийхээр төлөвлөж буй ажлаа иргэдэд үнэн зөв, бодитой хүргэх ёстой

 

Аж ахуйн нэгжүүд хийхээр төлөвлөж буй ажлаа иргэдэд үнэн зөв, бодитой хүргэх ёстой


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.