Нийслэлийн Газрын албанаас Баянгол дүүрэгт гурван цэцэрлэг, нэг сургууль баригдах байршилд газар чөлөөлөлтийн ажил хийж гүйцэтгэлээ. Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 40 нэгж талбарын 18000 м2 буюу 1,8 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлт 96 хувьтай байна.
Шинээр сургууль цэцэрлэг барих ажилд идэвх санаачилгатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн дээрх 40 иргэн, аж ахуйн нэгж байгууллагууддаа нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье. Тухайлбал, Баянгол дүүргийн:
- 16 дугаар хороо, Туулын 13, 14 дүгээр гудамжинд 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн газар
- Хоёрдугаар хороо, 150 ортой хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн газар
- 21 хороо, Горькийн 20 дугаар гудамжинд 240 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар
- Есдүгээр хороо, Горькийн 4, 5 дугаар гудамжинд 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургуулийн газар
Сэтгэгдэл