Сүүлийн үед Ногоон хөгжил үндэсний нэгдэл компаний Хувьцаат орон сууц төсөлд хамрагдах гээд луйвардуулсан, мөнгөө авч чадахгүй байна гэх олон арван багш нар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд ханддаг болжээ. Багш нарыг дээрх компанитай зуучилж өгсөн газар нь Монголын багш нарын Шинэ зуун зөвлөлдөх зөвлөл ТББ юм билээ.
Тэгвэл энэ ТББ-г үүсгэн байгуулсан багш нар хэн бэ гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна. Тодруулбал, Нийслэлийн 84-р сургуулийн гадаад хэлний багш Б.Цэрэндолгор, 44-р сургуулийн технологийн багш С.Сарантуул, МУБИС-ийн дидактикийн тэнхимийн багш Ц.Лувсандорж нар ажээ. Эдгээр нөхөд Мөнхтуяа багшийн үүсгэн байгуулсан Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлд байж байгаад "урваад" явсан гэж багш нар ярьдаг аж.
Баянзүрх дүүргийн голдуу, дан МҮЭ-ийн гишүүд байх ёстой гэсэн шалгуураар хувьцаат орон сууцны гэх понзын (сүлжээний залилан) залилангаар 1000 гаруй багшаас олон арван тэрбум төгрөг залилчихаад яваа Ногоон хөгжил үндэсний нэгдэл, Багш нарын шинэ зуун зөвлөлдөх зөвлөлийнхнийг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч шалган тогтоох нь зүйтэй юм.
С.Сарантуул, Б.Цэрэндолгор нь Боловсролын яамны Бохирын хоолойныхонтой ил далд үгсэн хуйвалддаг ч байж болох сэжүүр бий. Учир нь тэд чинь яам руу чөлөөтэй нэвтрэх эрхтэй улаан үнэмлэхтэй ч юм билээ. Хэрвээ Боловсролын яам энэ залилантай холбоогүй бол албан ёсоор мэдэгдэл гаргах ёстойг яамны удирдлагуудад анхааруулж байна. Мөн бусдыгаа хохироож, их хэмжээний мөнгө залилсан дээрх нэр бүхий багш нарыг хуулийн байгууллага шалгаж хохирол барагдуулж хариуцлага тооцохыг анхааруулав.
https://asu.mn/content/15910
Сэтгэгдэл