Самсунг “хаалган дээрээ зурагттай” хөргөгч танилцуулжээ


Самсунг “хаалган дээрээ зурагттай” хөргөгч танилцуулжээ

 

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани "Bespoke Refrigerator Family Hub Plus” нэртэй шинэ ухаалаг хөргөгч зах зээлд гаргах гэж байгаагаа өчигдөр танилцуулжээ.

Энэ бүтээгдэхүүний онцлог нь хаалган дээрээ 32 инчийн босоо байрлалтай точ дэлгэцтэй болсонд оршиж байна. Одоо зах зээлд худалдаалагддаг хөргөгчүүдийн хамгийн том дэлгэц нь үүнээс хоёр дахин бага хэмжээтэй юм.

зураг
 

Энэхүү аварга том дэлгэц дээр ТикТок видео үзэж, Амазоноос хүнсний бараа захиалах боломжтой гэнэ.

Бас видеоны цонхыг жижиг хэмжээтэй болгоод өөр үйлдэл давхар хийх боломжтой ажээ.

Шинэ хөргөгчийн АНУ-ын зах зээлд худалдаалагдах хувилбар нь телевизийн 190 төлбөргүй сувагтай, Өмнөд Солонгосын хувилбар нь 80 сувагтай байх гэнэ.

Бас Майкрософтын OneDrive үүлэн платформд холбогдох, Google Photos-оос хувийн гэрэл зургуудаа үзэх боломжтой байхаар бүтээгджээ.

SmartThings аппликэйшнээр дамжуулан ажиллагааг нь хянах, удирдах боломжтой юм байна.

Шинэ хөргөгчийн үнэ, худалдаанд гарах хугацаа зэргийг Самсунг зарлаагүй байна. Ирэх оны нэгдүгээр сарын 5-нд Лас-Вегаст эхлэх CES 2023 (Consumer Electronics Show) электроникийн шоуны үеэр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэнэ.

 

Эх сурвалж: Tech Insider




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.