Хятад дахин дэлхий нийтийг сандаргаж эхэллээ. Ирэх долоо хоногоос эхлэн тус улсын иргэд дэлхийн бусад улс орнууд руу аялах боломжтой болсон. Тус улс "Тэг Ковид" хатуу бодлогоо цуцалснаар Хятад улсад урьд өмнө бүртгэгдэж байгаагүй олон мянган халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд БНХАУ хөл хориогоо цуцалсантай холбоотойгоор олон зуун мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь шинэ хувилбарууд бий болох хөрсийг бий болгож, дараа нь дэлхий даяар импортлох болно гэж санаа зовж байна. Гэхдээ энэ нь үндэслэлгүй айдас биш юм. Учир нь, БНХАУ-ын иргэд “Sinovac” эсвэл “Sinopharm” гэсэн дотоодын вакцинаа л хийлгэсэн.
Оксфордын их сургуулийн хувьсал, геномикийн профессор Арис Катзоуракис “Олон тооны халдвар нь шинэ хувилбаруудыг бий болгох замыг тавьсан нь дамжиггүй” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн вирусий хяналтын хүрээлэнгийн дарга Сюй Вэнбо сүүлийн гурван сарын хугацаанд Хятадад 130 гаруй Омикроны шинэ хувилбарыг илрүүлсэн тухай мэдээлсэн.
https://www.yahoo.com/news/china-now-perfect-breeding-ground-130447308.html
Сэтгэгдэл