Хятадын төв Жэнжоу хотод лхагва гарагт 200 гаруй машиныг хамарсан бөөгнөрөл, мөргөлдөөн үүссэний улмаас нэг хүн амь насаа алджээ. Төрийн өмчит “The Global Times” сонинд мэдээлснээр, өглөөний өтгөн манангийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, гүүрэн дээр олон машин осолдсон байна. Жолооч, зорчигчид нь машиндаа олон цагаар түгжигдсэн байна. Ослын газарт Онцгой байдлын алба хаагчид, галын аврагчид, замын хөдөлгөөн, эрүүл мэндийн газрын албан хаагчид ажиллаж холбогдох арга хэмжээг авчээ. Нэгэн гэрч “The Global Times” сонинд өгсөн ярилцлагадаа бөөгнөрөл хэдэн км үргэлжилсэн бөгөөд манангийн улмаас зам гулгамтгай болсон нь ийм осол гарахад нөлөөлсөн гэжээ.
https://edition.cnn.com/2022/12/28/china/china-zhengzhou-car-pile-up-intl-hnk/index.html
Сэтгэгдэл