Замын-үүд хилийн боомтын зорчигч тээврийн цогцолборыг улсын комисс хүлээж авахаар ажиллаж байна


Замын-үүд хилийн боомтын зорчигч тээврийн цогцолборыг улсын комисс хүлээж авахаар ажиллаж байна

 

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дорноговь аймгийн хилийн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, бүтээн байгуулалтын төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хийж байна. "Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын ажлын хэсэг тус боомтын барилга угсралтын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа. Зорчигч тээврийн цогцолборын гадна гэрэлтүүлэг болон барилгын дотор, гадна засал, инженерийн шугам сүлжээ, зам тохижилтын ажлууд дуусаж, Улсын комисс өнөөдөр ажиллаж байна. Хилийн боомтын зорчигч тээврийн цогцолборын хүрээнд нийт 19.72 га талбайд барилга байгууламж, дэд бүтцийн ажил, автозам, явган зам, ногоон байгууламж, дайрган зам талбайн ажил гүйцэтгэжээ.

Arslan.mn

Харин тус хилийн боомтын ачаа, тээврийн цогцолборын хэсэгт 14.95 га талбайд барилга байгууламж, дэд бүтэц, автозам, ногоон байгууламж, дайрган зам талбайн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ажил үргэлжилж байна. Ачаа тээврийн цогцолборыг 2023 оны долоодугаар сард байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд өдөрт 700 гаруй том оврын автомашин нэвтрэх боломжтой болж, хүчин чадал нь одоогийнхоос тав дахин нэмэгдэх юм.

Сангийн яам, "Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн нэгжийн захиалгаар "Жунмэй инженеринг групп” ХХК барилга, угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Arslan.mnArslan.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.