Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өчигдөр шүүхээс дахин гэмт хэрэг үйлдэх үндэслэлтэй гэж үзээд 1 сар цагдан хорих шийдвэрийг гаргасан. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан /Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт байгаа бол яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана / гэснийг үндэслэн шийдвэрлэсэн юм.
Тэгвэл Эрүүгийн цагдаа болон АТГ-ын хамтарсан баг С.Батдөлийг Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар яллагдагчаар татан, хэрэг үүсгэж шалгаж байгаа юм байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн:
18.6 дугаар зүйл. Мөнгө угаах
1. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.4 дүгээр зүйл.Хахууль авах
22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эргэн сануулахад, яллагдагч С.Батдөл гэр болон хамаарал бүхий объектоос 7.3 тэрбум төгрөг бэлнээр, дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсныг хураан аваад байгаа юм.
Сэтгэгдэл