Төрийн албаны зөвлөлийн цахим системийн бүртгэлээр 2022 оны долдугаар сарын байдлаар 4165 төрийн улс төрийн албан тушаалтан ажиллаж байна.
Үүнээс Төрийн өндөр албан тушаалтанд хамаарах улс төрийн албан тушаалд 132, бүх шатны Засаг дарга 2220, Засаг даргын орлогч 371, улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан 342, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албанд 44, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хуульд заасан бусад албан тушаалд 1053 албан хаагч ажиллаж байна гэжээ.
Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам батлагдсанаар төрийн захиргааны албан тушаалд ажиллах нөөц нэмэгдэж, ингэснээр өрсөлдөөн бий болох, төрийн залгамж чанар хадгалагдах, хуульд заасан “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчим хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзсэн юм.
Улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журамтай танилцана уу:
Сэтгэгдэл