22 настай “Ц” нарын 9 иргэн өвчин намдаах үйлчилгээтэй эмийг мансуурах зорилгоор хэрэглэжээ


22 настай “Ц” нарын 9 иргэн өвчин намдаах үйлчилгээтэй эмийг мансуурах зорилгоор хэрэглэжээ

 

Цагдаагийн байгууллагад 2023 оны нэгдүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн дэн буудалд "Сэжигтэй этгээдүүд мансууруулах бодис хэрэглээд байна” гэх мэдээлэл иржээ.

Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 22 настай, эмэгтэй "Ц” нарын 9 иргэн өвчин намдаах үйлчилгээтэй эмийг мансуурах зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй үйлдэл гаргасан байна. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна гэж мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.